9008-1085 info@mongoljingoo.mn
9008-1085 info@mongoljingoo.mn
`

ВBC Radio Монголын дуурь, ардын урлагийн талаар нэвтрүүлэг бэлтгэнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Их Британийн “BBC radio 4” сувгийн сурвалжлагчийг хүлээн авч  уулзан соёл урлагаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах бодлого, соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажил болон Монголын дуурийн дуулаачдын дэлхийд үзүүлж буй ололт амжилтын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.

Дэлхий даяар 12 сая сонсогчтой тус радио сувгийн “Баримтат болон хөгжмийн нэвтрүүлэг”-ийн редакциас Монголын дуурийн урлаг, дуучид, ардын дуу хөгжмийн талаарх нэвтрүүлэг бэлтгэхээр болсон юм.

Дуурийн дуу дуулаачдын “Cardiff Singer of the World”  олон улсын тэмцээн нь дэлхийд ихээхэн нэр хүндтэй тэмцээн бөгөөд сүүлийн жилүүдэд уг тэмцээнд манай улсын дуулаачид амжилттай оролцож байгаа нь дээрх нэвтрүүлгийг бэлтгэх шалтгаан болжээ.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Тэмүүлэн