9008-1085 info@mongoljingoo.mn
9008-1085 info@mongoljingoo.mn
`

Засгийн газар хуралдаж байна

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ээлжит 40 дүгээр хуралдаан 15.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд эхлээд байна.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал Тогтоол, захирамжид өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай, Аялал жуулчлалын төслүүдийг хэрэгжүүлэх тухай, Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлууд орж байна.

Мөн Зүүн Азийн залуучуудын II наадмыг 2023 онд зохион байгуулах, Үндэсний спортын YI их наадам зохион байгуулах тухай болон Үндэсний хөтөлбөр батлах тухай хэлэлцэх аж.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Тэмүүлэн